Monday, January 25, 2016

Ойрадын Амарсанаа

Post oleh : Акио | Rilis : 8:46:00 PM | Series :

Ойрадын Амарсанаа.
Амарсанаа нь Монголын ард түмний 1755-1758 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн нэг удирдагч бөгөөд Ойрадын хаан Галданцэрэнгийн охин Бодлогочоос төрж, Хойдын ноён Үйзэн хочуучин гэрт өсөж хүмүүжсэн Ойрадын Хошоод аймгийн хүн юм.
18-р зууны дунд үед Зүүнгарын улс дотоодын хямралд автаж хаан ширээний төлөөх тэмцэл ширүүсэж байхад Амарсанаа идэвхтэй оролцож хүчин мөхөсдөхдөө Манж нараас Ойрадыг байлдан эзлэх гэсэн түрэмгий бодлогыг түр завшин өрсөлдөгчөө дарах санаа өвөрлөж 1754 онд Манжид дагаар оржээ.Гэтэл Манжийн хаан Тэнгэр тэтгэгч Ойрадыг эзлэх түрэмгий зорилгодоо Амарсанааг сөргүүлэн ашиглаж түүнд Хошой чин ван-ийн хэргэм шагнажн, Зүүнгарыг байлдан эзлэх их цэргийн умард замын туслах жанжинаар томилон Ойрадын зүг илгээжээ.
1755 оны хавар, зун Зүүнгарыг дайлахаар явах замдаа халхын Засагт хан аймгийн туслагч жанжин ба Хотгойдын шадар ван Чингүнжав , Хорчиний эфү Сэвдэнбалжир нартай Манж улсын хүчийг ашиглаж, Даваачийг дарсны сүүлээр Манжийн байлдан дагуулагчдын эсрэг босч тусгаар тогтносон Монголын хаант улсыг сэргээн байгуулахаар хэлэлцэн тохирсон ажээ.
Гэвч тэдний далд санааг Манжууд мэдсэнээр Тэдний холбоо сүлбээг аль болох тасалж аль болох ойрдуулахгүй байхыг хичээж байв.Улмаар Амарсанаа 1755 онд 300 цэрэгтэйгээр бослогоо эхлэв.Амарсанаагийн энэ бослого нь Ойрад төдийгүй Халх Өвөрмонголд хүрч Манжийн хаад түшмэдийг ихээхэн сандаргасан Монголчуудын томоохон бослого байлаа.Амарсанаа Манжтай олон удаа тулалдсан боловч аргаггүй давуу хүчинд цохигдон ялагдаж Оросоос тусламж гуйхаар очсон боловч 1757 онд Оросын Тобарск хотод амьсгал хураажээ.Амарсанаа бол Ойрад түмний бахархал болсон гавьяат хүмүүсийн нэг билээ.Тийм хэцүү цаг үед ийм гайхалтай зориг гаргах дайчид даан ч ховордсон байж дээ!

Эх сурвалж : Монголын тулгар төр 2222 жил ном (Увс аймаг)

 

google+

linkedin