Халх Ойрадын тэмцэл.
Халх, Ойрадын тэмцэл.
Мөнхтөмөр хэмээх Ойрад ноён 1393 онд нас
барахад түүний гурван хүү Махамуд, Тайчин, Батболд нар Элбэг хааныг
үхсэний дараа Монголын хаанд захирагдахгүй гэдгээ зарласан байна.Ингээд
Монгол улс үндсэн хоёр хэсэгт хуваагдав.Газарзүйн байршлын хувьд
Ойрадынх илүү ашигтай байлаа.Учир нь баруун тийш худалдааны гол замтай
ойр болохоор Хятадын хойгуур хийх худалдааны замыг дангаар эзэгнэхийн
тулд Халхтай байнга дайтна.Мин династийн хятадууд үүнийг дорхноо өлгөн авч
Ойрадуудад янз бүрээр туслах болжээ.1409 онд Эзэн хаан Жү ди Ойрадын
гурван толгойлогчид цол хэргэм шагнаж, үнэт бэлэг гардуулсан
байна.Ойрадууд Халхыг учиргүй цохин хүчирхэгжээд ирэхээр нь хятадууд
эргээд Халхыг дэмжин 1413-1414 онд өөрийн цэргийг илгээн Халхтай хүч
хавсарч Ойрадыг цохижээ.Халх Ойрадын зөрчил энэ цагаас эхтэй юм.Хятадууд
ч ээлжилж бие биенд нь туслан Монголчуудын хүчийг туйлдуулдаг аргаа мөн
үеэс үүдэн олон жил хэрэглэсэн билээ.
Эх сурвалж: "Монгол, Монголчууд, Монгол орон түүхийн альманах" ном.