Их Юань гүрэн унасан нь
Их Юань гүрэн унав.
Монголчууд Хятадын нутаг дэвсгэр дээр Юань
гүрнийг 1271 оноос 1368 оныг хүртэл ноёрхов.Гэхдээ 1350-аад оноос Юань
гүрэн бослогод идэгдэж хаа сайгүй бослого тэмцэл гарах болов.Бослогуудын
нэг нь 1351 онд Хан чан тунгаар удирдуулсан бослого байсан ба бослого
таригчид толгойндоо улаан алчуур боосон байв.Үүний улмаас энэ бослогыг
түүхэнд улаан алчууртны бослого гэж нэрлэдэг байна.Энэ бослого бол
Монголчуудын хувьд толгойны өвчин болсон маш том бослого байлаа.Харин
1352 онд Чү юан чан гэх ядуу тариачин залуу 24 насандаа Улаан алчууртны
бослогод нэгдсэн байна тэр ядуу тариачин эр улаан алчууртны бослогод
орсон даруйдаа авьяас чадвар нь илэрч нэр хүнд нь хятад даяар түгэж
байв.Гэхдээ монголчууд ч бас зүгээр байгаагүй ээ Тухайн үедээ монголд
эрэмгий чадалтай жанжид байсан юм түүний нэг нь Цагаантөмөр гэгч алдарт
жанжин байлаа.Цагаантөмөр бол Уйгур угсааны хүн бөгөөд улаан алчууртны
бослогын өөдөөс тууштай тэмцэж Монгол цэргийн сүр хүчийг хятадуудад
таниулж байсан алдарт жанжин юм.Гэхдээ энэ гайхамшигт жанжин нь 1362 онд
хорлогдож үхсэн байдаг байна.Цагаантөмрийг нас барснаас хойш бослогыг
тууштай дарж чаддаг жанжин байхгүй болж бослого улам
ширүүсэв.Цагаантөмөр Их Монголын үеийн Мухулай Боорчи зэрэ жанждыг
санагдуулам эрэмгий жанжин байв.
1356 онд Чу юань чаны удирдсан
цэрэг Нанжин хотыг эзлэн авжээ.Тэр нь хожмын Мин улсын нийслэл
байв.1360-аад оноос бослого туйлдаа хүрч Монголчуудад дийлдэхээ
больжээ.Гэхдээ улаан алчууртны бослого ширүүсэх тусам Улаан алчууртны
бослогын толгойлогч хэн болох вэ гэдэг асуулт гарч ирсэн Улаан алчууртны
бослогын дунд Хан лин ба Чү юань чан хоёр л хамгийн нэр хүндтэй
байв.Гэвч Хан лин 1367 онд нас барснаар Чү юань чан бослогыг удирдах
болжээ.Улмаар 1368 он гэхэд Юань улсын нийслэл Дайдуг (Хаанбалиг хот)
эзлэж авснаар Чү юань чан Мин улс байгуулагдсаныг тунхаглаж Нанжинд
нийслэлээ байгуулав.Харин Тогоонтөмөр уугуул Монгол нутагтаа хөөгдөн
иржээ.Гэхдээ Тогоонтөмөр Хятадыг дахин эзлэн гэдэгтээ итгэлтэй байсан
тул Хархорумд очсонгүй Инчанд төвлөн сууж цагаан хэрмээс хойших нутгийг
Умард Юань хэмээн зарласан байна.Гэхдээ Монголчууд ахин Хятадыг эзлэнэ
гэдэг нь худлаа байв.
Нийтлэл бичсэн : Д.Баатархүү