Галдан бошигт хаан.
Галдан бошигт хаан.
Галдан бошигт хаан (1644-1697) нь Зүүнгарын хаант улсын хаан байв.
Галданг багад нь Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаанаар
өргөмжилжээ.Чингээд 7 наснаас нь Лхас хотноо 5-р Далай лам, Ванчин Богд
нарын дэргэд шавь оруулсан байна.Тэр Төвдөд 20 жил сууж шарын шашны
эрдэмд гүнээ нэвтэрсэн юм.
Галдан бошигт Ойрадад ирээд Цорос аймгийн
хан ор сууж, ахынхаа хатан байсан, тухайн үедээ Ойрадын дөрвөн түмнийг
зонхилж асан Хошууд аймгийн тэргүүн Очирт цэцэн
ханы охин Ануг өөрийн хатан болгож, тархай бутархай баруун монголчуудыг
нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулаад, энэ улсынхаа хаан нь болсон
юм.Тэрээр зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх Монгол үндэстнийг нэгтгэн
хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байлаа.Үүний тулд
тэрээр газар нутгаа тэлж, цэрэг армиа зузаатгасаар байв.1686 он гэхэд
Зүүнгарын хаант улсын хүчирхэг саварт Хами, Турфан, Кашгар, Сайрам,
Бухар, Самарканд зэрэг төв болон дундад Азийн 1000 гаруй том жижиг хот
атгагдсан байлаа.Энэ үед Төв Азийн хамгийн хүчирхэг хүн нь Галдан бошигт
байв.
Манж Чин улсад дагаар орсон Халхын ноёдтой хийсэн тэмцэл нь
Галдан бошигтын армийг одоогийн Налайх дүүргийн нутаг Зуун модонд авч
ирсэн юм.Манжийн гурван гарын их цэрэгтэй хийсэн сүүлчийн тулаандаа
Галдан хаан Ану хатнаа, цэрэг армийнхаа ихэнхийг алдаад баруун тийш
дутаажээ.Туулын хөвөөнд 1696 онд болсон энэ тулалдаанд Галдангийн 30000
Энх-Амгалангийн манж, Монгол нийлсэн 50000 цэрэг оролцсон гэдэг.Ялагдсан
Галдан баруун зүг дутаахад Энх-Амгалан хааны цэргүүд эцсийг нь үзэхээр
араас нь зогсоо чөлөөгүй нэхэв.
Галдан бошигт хааныг Халхад дайтаж
явах хооронд Зүүнгарт Сэнгэ ханы хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийн
хаан ор суужээ.Үүнийг Манж Чин улс,Орос дэмжсэн байдаг.Ингэснээр Галдан
хоёр галын дунд ганцаардаж, ямар ч хүч чадалгүй болсон юм.
Амьдралынхаа сүүлийн жил орчим хугацааг зугтан дутаах байдалтай явж
өнгөрүүлсэн Бошигт хаан 1697 онд хор уун амиа егүүтгэсэн юм.Тэрээр
дайсан этгээдүүддээ үүрд баригдаагүй билээ.
Эх сурвалж: Монголын тулгар төр 2222 жил ном. (Увс аймаг)