Monday, January 25, 2016

Мөнх хаан

Post oleh : Акио | Rilis : 6:43:00 PM | Series :

Мөнх хаан.
1248 онд Гүег хаан нас барснаар Өгөдэйн удмынхны хаан ширээний ноёрхол эцэс болов.Харин түүний дараачаар их хуралдайгаар Зүчийн хүү Батыг хаан болгоё гэсэн боловч Бат татгалзаж Тулуйн том хүү Мөнхийг хаан ширээнд залвал зохино гэж хариу хэлжээ.Гэхдээ 1248-1251 онд Монголын төрд тодорхой нэр заахаар хаан байгаагүй тул Гүег хааны их хатан Ойрадын Огул гэгч хатан Монголын төрийг 3 жил барьсан байна.1251 онд Тулуй отчигины том хүү Мөнх хаан ширээнд суужээ.Мөнх хааныг 1208 онд төрсөн гэж үздэг байна.Мөнх хаан 1208 онд төрсний дараа Хөхөчү бөө Мөнх гэх нэрийг хайрласан байна.Мөнх хаан болмогцоо Монголын засаг захиргааг чангатгаж улс төрийг хямралаас гаргахад ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.Мөнх хаан Их Монгол улсад хүн амын тооллогыг ч бас явуулж байсан ба эхлээд дотоод бодлогоо төвхнүүлж Малчдын 100 мал тутмаас нэг мал хураах, 100 мал хүрэхгүй бол алба төлөхгүй Хятад иргэний хувьд жил бүр баян хүнээс 10 алтан зоос,Ядуу хүнээс 1 зоос авах шийдвэр гаргаж Их Монгол улсын хууль цаазад нарийн анхаарч байжээ.Гадаад бодлогын хувьд Монголын хаадын төрийн зарчмыг үргэлжлүүлж газар нутгаа тэлэх бодлого агуулж байжээ.Дүү Хубилайдаа Хятадыг бүр мөсөн эзлэх даалгавар өгөв.,3-р дүү Хүлэгүдээ баруун өмнөд ази буюу Одоогийн Иран Иракийн эзлэх даалгавар өгчээ.Мөнх хаан Хүлэгүг явуулахдаа "Бууж өгсөн хотын ард иргэдийг өршөөж бууж өгөөгүй бол алагтун" гэсэн зарлиг тушаагаад явуулжээ.Хүлэгү хаан энэ тушаалын сүүлийн заалтыг их л хичээнгүйлэн биелүүлсэн байна.1259 онд Мөнх хаан өөрөө цэрэглэж мордоод Өмнөд Сүн улсыг дайлав.Дайлахдаа бага дүү Аригбөхийг Хархорумд үлдээсэн байна.Гэхдээ 1259 онд Мөнх хаан байлдаж яваад гэнэт нас баржээ.Харин дараагийн хааны нэрийг хэлээгүйн улмаас.Хархорум хотод Аригбөх хаан, Кайпин хотод Хубилай хаан гэх хоёр хаан Монголд гарч ирэв.Ийнхүү Мөнхийн дүү нарын хаан ширээний төлөөх тэмцэл эхлэв.

 

google+

linkedin