1900-1913 оны товч түүх.
1900-аад оны үе бол Манж улс ганхаж харин Монгол туургатан тусгаар
тогтнолоо санаж хайрласан үе байлаа.Монголчуудын тусгаар тогтнолын
төлөөх цуст тэмцэл ширүүсэж хаа сайгүй бослого гарч Манж Чин улсыг
завсаргүй эсэргүүцэх болов.Түүний жишээнүүд гэвэл 1900 оны 2000 Монгол
цэргийн бослого мөн Ард Аюушийн бослого гэх зэрэг томоохон бослогууд
өрнөж байлаа.Ийм байдалд Манж чин улс гараа хумхиад суусангүй ээ!
Монголд ШИНЭ ЗАСГИЙН БОДЛОГО гэгчээ идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн
байна.Шинэ засгийн бодлого нь
1.Соёлын
2.Хүн амын
3.Улс Төрийн
4.Эдийн засгийн гэх 4 замаар хэрэгжиж Монголчуудыг хараан дороо байлгах
хүсэл агуулах болжээ.Монголчуудын хувьд энэ бодлого нь огт таалагдагүй
ба 1907 онд Хятадын шунахай худалдаачдыг эсэргүүцсэн ард олны
бослого.1910 онд Хүрээн дэх Лам нарын бослого гэх зэрэг бослого тэмцлээр
эсэргүүцэж байлаа.Улмаар 1911 оны 6 сард Сайн ноён хан Намнансүрэн VIII
Богд Жавзандамба хутагтад манжаас салах тухай нууц айлтгал
өгчээ.Жавзандамба хутагт манжаас салахыг дэмжиж таалсан нь Монголчуудын
тэмцэлд урам өгч ихээхэн түлхэц болжээ.Түүний дараагаар Богд уулын арын
ой модонд Монголын 4 аймгийн ноёд нөлөө бүхий лам нар хуралдаж тусгаар
тогтнолын талаарх 2 чухал шийдвэр гаргажээ.
1.Монголчууд Манжийн эсрэг тэмцэхэд хүн хүч,Эдийн засаг,зэр зэвсгийн хувьд асуудалтай тул Хаант Оросоос тусламж гуйх.
2.Тусгаар тогнолын төлөө тэмцэх болсныг ард түмэндээ сануулах Лүндэн буулгах хүсэлтийг Богдод өргөн барих.
Ингээд 1911 оны 7 сарын сүүлчээр Оросоос тусламж гуйх төлөөлөгчдөөр Чин
ван Ханддорж,Да лам Цэрэнчимэд,Хайсан гүн нарыг сонгож нууцаар
хүрээнээс гаргажээ.Төлөөлөгчид 8-р сарын 15-нд Оросын Петербүрг хотод
оччээ.Очсон даруйдаа Оросын Гадаад явдлын яамны зөвлөлтэй уулзаж
Монголыг тусгаар тогтноход тусламж үзүүлэхийг хүсч Манж хятадын дарлалд
улс орны нөхцөл ямархуу байгааг тайлбарласан 21 зүйл бүхий бичиг өргөн
барьжээ.Хаант орос хариу хэлэхдээ Одоогоор Монголыг Манжаас салгах
боломжгүй харин Манж хятадаас авч байгаа Шинэтгэлийг болиулах талаар
хариу өгчээ.Орос улс хэлсэндээ хүрсэн ба Бээжинд суух оросын сайд 8-р
сарын 29-нд Монголын талаарх оросын мэдэгдлийг Манжийн эрх баригчдад
тайлбарлажээ.Манж улс хариуд нь Монголд хийж байгаа асуудал бол манай
дотоод асуудал тул Орос улс хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүссэн
байна.Гэвч Манж аргаггүй буулт хийж 9-р сарын сүүлчээр Монголд хийж
байгаа шинэтгэлийг зогсоолоо гэжээ.Монголчууд эцэст нь Тусгаар тогтнолоо
олохоор болж 11-р сарын 30-нд Халхын хүрээний бүгд хэргийг түр
ерөнхийлөн шийтгэх газрыг байгуулж даргаар нь Улсын түшээ гүн
Чагдаржавыг тохоон томилов.Монгол улсын засгийн газрыг 5 яамтай байгуулж
12-р сарын 4-нд Сандо амбанг хөөж гаргаснаар Монгол дахь Манжийн
ноёрхол унав.Жавзандамба хутагт өдрийн сайныг харж 1911 оны 12-р сарын
29-нд тусгаар тогнолоо сэргээсэн гэдгээ зарлаж мөн Богд хаан өөрөө
Монголын шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжлөгджээ.
Монголчууд тусгаар тогтносон даруйдаа Ховд болон Улиастайг Манжаас
чөлөөлөх шийдвэр гаргаж 1912 оны 1-р сарын 21-нд улиастайг 8 сард ховдыг
чөлөөлжээ.Энэ тулаанд Дамдинсүрэн болон Магсаржав нар зоригтой байлдсан
тул баатар цолоор шагнуулжээ.
1911 оны ҮЭЧХ-ийн дараачаар Шинжян
барга өвөрмонголчууд дарьгангангын монголчууд Дуртайяа монгол төрдөө
нэгдэхээ илэрхийлжээ.Харин ДУНДАД ИРГЭН УЛСЫН (БН засаглалтай хятад улс
болно.) засгийн газар ӨвөрМонголыг алдахгүй гэсэндээ цэргийн хүчээр
шахалт үзүүлж эхэлжээ.Ийм учраас ӨвөрМонгол Гадаад Монголоос тусламж
хүсчээ.Монголчууд өвөр монголыг хамгаалах цэрэг гаргаж Манлайбаатар
Дамдинсүрэнгийн удирдсан 10000 хүнтэй 5 замын их цэрэг Өвөрмонголыг
чөлөөлж 1913 оны намар гэхэд Гадаад Монголын цэрэг цагаан хэрэмд тулж
байлаа.Гэвч Оросын шахалтаар Өвөрмонголоос цэргээ татсанаар Бүх Монголоо
нэгтгэх гэсэн оролдлого тасалдав.Оросын шахалтыг Да лам Цэрэнчимэд
болон Намнансүрэн нар эсэргүүцэж байлаа.